ТБД Андууд компани нь зах зээлийн эдийн засгийн эхэн үед худалдааны шинэ үеийн түүхийн үндэс суурийг тавилцсан анхдагч компаниудын нэг бөгөөд өөртөө үйлчлэх иж бүрэн их дэлгүүр, үзэсгэлэн яармаг, амталгаат худалдаа зэрэг баруун европын худалдааны хэлбэрүүдийг монголдоо анхлан нэвтрүүлсэн.
1990-ээд оны эхнээс Германы чанартай бүтээгдэхүүнээр олны танил болж, талархал хүлээсэн ТБД Андууд их дэлгүүрийн уламжлалыг үргэлжлүүлэн Лайф Стайл Андууд ХХК нь 2010 онд үүсэн байгуулагдсан. Манай компани нь тухайн цаг үе, улирлын загварын чиг хандлагыг тусгасан шигшмэл сонголттой бэлэн хувцас, гутал болон бусад дагалдах хэрэгслийг импортлон Лайф Стайл Андууд Концепт Стор дэлгүүрээр хэрэглэгч та бүхэндээ хүргэж байна.
Лайф Стайл Андууд ХХК нь жил бүр европын холбооны улсуудад зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаа болон загварын шоунуудад уригдан оролцож, тухайн улирлын загвар, чиг хандлагын бараа бүтээгдэхүүнээс сонголтоо хийж, үйлдвэрээс нь импортлон худалдаалдаг.
Бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий 80 гаруй брэндийн бараа бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр Монголын ард түмэндээ хүргэж ТБД Андууд компанийн эхлүүлсэн брэндийн түүчээг үргэлжлүүлж байна.

  • 1993 он Goldpoint
  • 1996 он Marco Tozzi, Tamaris, Fun&Co, Tuzzi, Ricardo Cartilone
  • 1998 он Lloyd, Lord, Frank Eden, Herlitz, Mario Barutti, Master Hand, Hucke
  • 1999 он Steilmann, Masterhand, Hoegl, Peter Kaiser, Mario Bruni, Calce, Goldix, Bush
  • 2002 он Pierre Cardin, Caprice, Amadeus, Schneider, Pioneer
  • 2005 он Picard, Jupiter Jeans
  • 2004 он Wega, Rosner, Eugen Klein
  • 2005 он Hugo Boss
  • 2006 он Jupiter shirt, Lepepe, Marc Aurel, A Zone, Redmond, Crenova
  • 2007 он Menbur, Ben Green, Giordano, Bogner, Eterna
  • 2008 он Feraud, Blacky dress, Jean Paul, UNQ, Apanage, Profoumo
  • 2009 он Red Point, Kapalua
  • 2010 он Kleemeier, Redmond, Jette, Gustav
  • 2011 он Strellson, Basler, Bugatti shoes, Shoes Unlimited
  • 2012 он John Brommel’s, Peruzzi
  • 2013 он Sebata Shoes, Bianca

Сүүлийн үед Европын орнуудад бараа бүтээгдэхүүн, худалдааны орчны цогц хэлбэрийг бүрдүүлсэн концепт дэлгүүрийн хэв маяг ихээхэн дэлгэрээд байгаа юм. Энэ нь тухайн дэлгүүрээр үйлчлүүлэх явцад таатай орчин, шинэ мэдрэмж, таахын аргагүй сонирхолтой, дахин давтагдашгүй аялал мэт сэтгэгдлийг үйлчлүүлэгчид төрүүлдэг онцлогтой.
Энэ нөхцлийг бүрдүүлэхийн тулд зөвхөн бараа бүтээгдэхүүн төдийгүй сонирхолтой интерьер, ном сэтгүүл, үзмэр, таатай орчин зэргийг багтаасан байдаг.
Лайф Стайл Андууд дэлгүүр нь төрөлжсөн үндсэн 5 тасаг, мэргэшсэн худалдааны зөвлөхүүдтэй орчин үеийн концепт дэлгүүр юм.

Эрхэм зорилго

Xэрэглэгчдийн хүсэл сонирхолыг эрхэмлэн, олон улсын стандартад нийцсэн чанартай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлж, салбартаа тэргүүлэгч байр сууриа улам бэхжүүлэн, эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулагч компани байна.

Бидний уриа

Be More. Expect more.

Худалдан авагч - Та хаан

Бидний үнэт зүйлс

  • Худалдан авагч - тэдний итгэл
  • Найдвартай түншлэл
  • Чадварлаг боловсон хүчин
  • Зорилгодоо хүрэх чадвар
  • Олон улсын стандартад нийцсэн чанартай бараа
  • Соёлтой шуурхай үйлчилгээ
  • Худалдааны тав тухтай орчин