“Эрүүл хүнс - Эрүүл амьдралын баталгаа”

1998 онд ТБД Андууд ХХК нь их дэлгүүрийнхээ нээлтийн үеэс эхлэн ХБНГУ-с хиамны мэргэжилтэн ноён Зиегфрид Кайзерийг урин, хиам мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн.

2011 оны 5-р сард ТБД Андууд ХХК ба Эрдэнэт Прогресс ХХК-ний хамтарсан хөрөнгө оруулалттайгаар Кайзер Флайшерай ХХК-ийг байгуулсан бөгөөд герман сургагч багшийнхаа нэрээр нэрлэсэн нь түүнд хүндэтгэлээ илэрхийлсэн хэрэг билээ.

Итали, Герман, Англи, ОХУ-ын тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон уг үйлдвэр нь өдөрт 400-1000 кг мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Уг үйлдвэр олон төрлийн зайдас, мах, махан бүтээгдэхүүнийг Герман тмастерийн удирдлаган дор жинхэнэ Герман нутгийн жор, өвөрмөц амт чанартай үйлдвэрлэдгээрээ үйлчлүүлэгчдийн зүй ёсны талархалыг хүлээж байна.

Монгол улсад суугаа гадаадын элчин сайдын яамдууд, ресторан, зочид буудал, уул уурхайн компаниуд болон томоохон худалдааны төвүүд нь бидний байнгын үйлчлүүлэгчид бөгөөд тэдний захиалгад тохирсон бүтээгдэхүүн нийлүүлж байгаа нь тэдний таашаалд нийцсэн шилдэг үйлчилгээ болсон юм.