Нийслэл Улаанбаатар хотынхоо иргэдэд хүнсний олон улсын стандартад нийцүүлсэн мах бэлтгэн нийлүүлэх зорилгоор ХХААХҮЯ болон Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран зарласан “Төр хувийн хэвшлийн түншлэл” төслийн сонгон шалгаруулалтын болзол хангасан Эмээлт Прогресс ХХК нь үүсэн байгуулагдсан. Манай компанийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Эмээлт сууринд “Хүнсний дэвшилтэт технологит үйлдвэрлэл, хадгалалт, борлуулалтын иж бүрэн төв” байгуулагдана.

Зорилго:

  • Баруун бүсийн нутгуудаас Улаанбаатар хотын хүн амын хэрэгцээнд нийлүүлэгдэг махыг орчин үеийн үйлдвэрт эрүүл ахуйн өндөр түвшинд бэлтгэх, хадгалах, худалдах, тээвэрлэх боломж бүрдүүлэхээс гадна үнэ болон нөөцийн нэгдсэн мэдээлэл өгөх үйлчилгээ үзүүлэх
  • Хотын ойр орчимд дулааны улиралд ил задгай, зохион байгуулалтгүй худалдаалагддаг малын худалдааг зориулалтын “Малын худалдааны төв”-д мал эмнэлэгийн хяналт, шинжилгээ хийж төвлөрүүлэн худалдах, нэмэлт үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх
  • Шилмэл үүлдэрийн малын үзэсгэлэн, дуудлага худалдааны зориулалтын иж бүрэн тоноглогдсон төв байгуулах
  • Хүнсний итгэмжлэгдсэн лабораторитой болох
  • “Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн бирж” - ийн үйл ажиллагаанд итгэмжлэгдсэн үйлдвэр, агуулах, лаборатори, тээвэрлэгч, малын танхимын арилжааны төв болох зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой салбарын төдийгүй Монгол оронд энэ төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ хосолсон цогцолбор болох