Төслийн үндсэн зорилт нь :

  • Бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт аргыг эрчимжсэн аж ахуй, үржлийн биотехнологийн дэвшилтэт арга технологитой хослуулан махан ашиг шимийн гарц, амт чанараараа брэнд болсон махны чиглэлийн монгол хонины үржил, үйлдвэрлэлийн цогцолбор аж ахуйг хөгжүүлэх
  • Улмаар хонины аж ахуйгаа дагалдсан махны чиглэлийн үхрийн аж ахуй эрхэлж, махны үйлдвэрлэлийг өргөжүүлэх
  • Хот суурин газрын хүн амын мах ба махан бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдал, түүний нөөцийг сайжруулж, экспортыг нэмэгдүүлэх
  • Хөдөө орон нутагт ажлын байрууд бий болгон малчдын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилго бүхий
  • Хөдөө аж ахуй-Хүнсний үйлдвэрлэлийн менежментийн зохистой тогтолцоо” бий болгоход чиглэгдэж байна