Арборетум ХХК-ийг нь 2012 онд үүсгэн байгуулагдсан. Арборетум гэдэг нь модны цуглуулга буюу “модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн” гэсэн утгатай. Төв аймaгт 15 га газарт хөрс боловсруулалт, ил талбайд далан байгуулах ажил хийж хайлаас, шар хуайс, бүйлс, агч модны үрийг тариалалтанд бэлтгэдэг Төр засгаас байгаль орчин нөхөн сэргээлтийн салбарт баримталж буй бодлогод зохицсон анхны төрөлжсөн мод үржүүлгийн компани юм. Мөн сургалт, үзүүлэх сургалт хийгдэх эко ногоон хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой. Одоогийн байдлаар нийслэл Улаанбаатар хотоо цэцэрлэгжүүлэх үйлсэд оролцож 2013 оны 10-р сард Улаанбаатар нэгтгэл ТӨУҮГ-тай хамтран эхний бүтээгдэхүүн нийлүүлэлт болох 10,000 ширхэг хайлаасыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт тарьж суулгаад байна.

Зорилго

Арборетум ХХК нь Монгол орны унаган модлог ургамлын судалгаа явуулж “Монгол мод” эх газрын эрс тэс уур амьсгалд хэрхэн зохицон ургаж ус, хөрс хамгаалах экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад голлох үүрэг гүйцэтгэдэг ба бусад олон талын ач холбогдолыг иргэд олон нийтэд таниулах зорилготой. Бидний нэн тэргүүнд хийх ажил бол “Монголын үндэсний модлог ургамлын цэцэрлэг” байгуулах юм. Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнд Монгол оронд ургадаг 190-ээд зүйлийн модлог ургамлын цуглуулга, зурагт альбом, амьтан, ургамлын төрөл зүйл, үрийн фонд, сургалт судалгааны төв бүхий аялал жуулчлалын цогцолбор байх болно.

Бүтээгдэхүүн, үйлчилгээ

  • Уул уурхайн компаниудын захиалгаар байгаль орчны нөхөн сэргээлт
  • Цэцэрлэгжүүлэлт, ойжуулалт, чацарганы плантаци
  • Цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зураг төсөл
  • Экологийн боловсрол олгох сургалт
  • Эко аялал жуулчлал

Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

  • Ган, хуурай уур амьсгалд тэсвэртэй мод үржүүлэх
  • Шинэ дэвшилтэт технологийн судалгааны ажил
  • Хөрс боловсруулах шинэ технологи